Голомт Файнэншил Групп нь салбартаа тэргүүлэгч болох  Голомт банк, Голомт Капитал, болон Мандал даатгал компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 1900 гаруй ажилтантай Монголын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч санхүүгийн нэгдэл компани юм.

Монголын ард түмний дээдлэн бэлэгшээж явдаг, айл гэрийн ноён нуруу, хийморь заяаг төлөөлдөг эрхэм зүйл бол Голомт. Тийм ч учраас бид Монгол улсынхаа санхүү эдийн засгийн салбарт дэлхийн түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санал санаачлагыг нэвтрүүлж эх орныхоо хөгжил дэвшлийн ГОЛОМТ нь  байх эрхэм зорилтын төлөө ажиллаж байна.

Бид дотоодын болон олон улсын зах зээлд үндэстэн дамнасан корпорациуд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон ард иргэдэд шалгарсан цогц санхүүгийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажилладаг.

Бид Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы дэлхийн түвшинд хамгийн хурдацтай дэвшиж, салбарынхаа хөгжилд үнэмлэхүй хувь нэмэр оруулж нийгмийн хариуцлагараа тэргүүлэгч компаниудын эгнээнд шалгарч“Global Growth Companies” буюу “Дэлхийн Хурдацтай Хөгжиж Буй Компаниуд”  гишүүнээр сонгогдсон  бөгөөд гишүүнчлэлийнхээ хүрээнд дэлхийн болон эх орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтөд эерэгээр нөлөөлөх, бизнесийн болоод нийгмийн хариуцлагын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд  өөрсдийн хувь нэмрээ үргэлж нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бидний Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхлэсэн "Үндэсний Хуримтлалын Хөтөлбөр" нь бага орлоготой иргэдэд хуримтлуулах сэдэл, зуршлыг төрүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд бидний тогтмол хийж хэрэгжүүлдэг ажлуудын томоохон жишээ юм.


БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ
 

Бид ил тод нээлттэй байж харилцагчидаа сонсож тэдний сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг ба өгсөн амлалтандаа хариуцлагатай, үнэнч байж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар болон үр дүнг хүлээлтээс үргэлж давуулан, итгэлцэл болон хүндэтгэл дээр үндэслэсэн харилцан ашигтай бат бөх бизнесийн харилцааг бий болгодог


БҮТЭЭЛЧ, ШИНЭЛЭГ
 

Бид cанхүүгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн шийдэлтэй хослуулан харилцагчиддаа бусдаас түрүүлэн хүргэдэг ба харилцагчийн хүсэлт, хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээлч, шинэлэг санхүүгийн шийдлийг боловсруулан ажилладаг


ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН
  Бидний амжилтын гол тулгуур бол бол харилцагчиддаа хамгийн шалгарсан үйлчилгээг хамтын ажиллагаа, туршлага болон инновацид тулгуурлан хүргэх нэгэн зорилго дор нэгдсэн, өндөр боловсрол мэдлэг, ёс суртахуун бүхий чадварлаг хамт олон юм