БИДНИЙ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД

▪  ШИЛДЭГ, ШИНЭЛЭГ АРГА БАРИЛЫГ ЭРЭЛХИЙЛЖ АЖИЛЛАНА
 

Бид харилцагчийн санхүүгийн хэрэгцээг бүрэн хангасан, хувь нийлүүлэгчиддээ тогтвортой ашгийг бий болгосон, технологийн хөгжил болон инновацид суурилсан дэлхийн санхүүгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч болохын төлөө ажиллана


▪  МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ЧАДАВХИ, ЁС СУРТАХУУНТАЙ АЖИЛЛАНА
 

Бид ёс суртахууны болоод мэргэжлийн хэм хэмжээ, холбогдох бүх хууль дүрмийг чандлан сахиж ажиллана


▪  ҮНЭНЧ ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭЖ АЖИЛЛАНА
 

Бид харилцагчиддаа амласнаа биелүүлж, шударга ил тод нээлттэйгээр өрсөлдөж, бизнесийн уян хатан хариуцлагатай, хурдтай шийдвэр шийдлийг гарган ажиллах ба хувь хүний болон бизнесийн нэр хүндээ үргэлж хамгаалж, үнэнч шударга зарчмыг баримтлан ажиллана


▪  ХАМГИЙН ШИЛДЭГ ДОТООД СОЁЛЫГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАНА
 

Бид ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний болон мэргэжлийн түвшинд өсөн дэвших бололцоог бүрэн хангасан хамтын ажиллагаа, харилцан бие биеэсээ суралцах, сэтгэл хангалуун ажиллах орчинг бүрэн бүрдүүлсэн хамгийн шилдэг соёлтой нэг хамт олон болж ажиллана. 


▪  НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААРАА МАНЛАЙЛЖ АЖИЛЛАНА
 

Бид бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагаараа дамжуулан хүрээлэн буй байгаль орчин, үндэсний өв соёл уламлалаа хайрлан хамгаалж, ирээдүй хойч үеийнхээ боловсрол мэдлэгт онцгой хувь нэмэр оруулан ажиллана