МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ, НЯРАЙ ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА
Буцах
2015-11-20

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг өнөөдөр дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний шинэ тасагтай боллоо. 1987 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Нярайн тасаг өнгөрсөн хугацаанд урсгал засвар төдийгөөр өнгө засаж байсан бол өнөөдөр Герман, Японы инкубатор болон бусад тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, нэг дор 75 нярайг тордож, хэвийн бойжилтод шилжүүлэх, нийт 4 тасагтайгаар үйл ажиллагаагаа шинэчлэн сайжруулж, ажиллаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар тус тасагт 26 нярай эмчлүүлж байна.

Монгол улсын хэмжээнд 0-1 насны хүүхдийн эндэгдлийн 60% нь нярайн үед тохиолддог гэсэн тоо баримт байдаг ба Монгол улсын хэмжээнд хамгийн багадаа 700гр жинтэй дутуу төрсөн нярайг хүн болгон бойжуулж байсан түүхтэй тухай Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Захирал Энхтөр ярьж байлаа. Үүнээс Монгол улсдаа ганц байгаа тус тасгийн үйл ажиллагаа ямар их чухал болохыг харж болно.

Мандал Женерал Даатгалын хамт олны зүгээс Монгол улсын ирээдүй бяцхан үрсийн эрүүл энх өсөн тохиноход багахан ч болов хувь нэмэр оруулсандаа баяртай байна.
 
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ