ОЮУТОЛГОЙН ТУЗ-Д Б.БЯМБАСАЙХАНЫГ ТОМИЛОВ
Буцах
2015-09-29

“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн дөрөв дэх гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан томилогдсон тухай “Bloomberg tv. mn” мэдээллээ. 

Тэрбээр Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хооронд үүсээд байсан маргааныг эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Өнгөрсөн Баасан гарагт “Оюутолгой” компани цахим хуудастаа түүнийг наймдугаар сард ТУЗ-ийн гишүүн болсон талаар анх зарласан бол сүүлд “Эрдэнэс Монгол” компани энэхүү мэдээллийг баталгаажуулав. Б.Бямбасайханы хувьд өнгөрсөн хоёрдугаар сараас “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Харин Г.Тэмүүлэн дөрөвдүгээр сард ТУЗ-ийн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Оюутолгой” компанийн ТУЗ найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байлаа.

Одоогоор “Rio Tinto” групп 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцыг олон улсын 20 орчим банк санхүүгийн байгууллагуудаас босгохоор төлөвлөж байгаа аж.