Голомт банкны “Үндэсний Хуримтлалын Хөтөлбөр” болон “Цаасгүй Банк” аян 2015 оны шилдэг кампанит ажлаар шалгарлаа
Буцах
2015-12-30

Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос /МҮМХ/ санаачлан, Монголын маркетингийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын шилдгүүдийг тодруулах зорилгоор “Marketing Awards-2015” ёслолын ажиллагааг 2015.12.29-ний өдөр зохион байгууллаа.

Оны шилдэг маркетер, оны шилдэг брэнд зэрэг нийт 12 номинацид шилдгүүдийг тодруулахдаа Монголын мэргэшсэн 300 гаруй маркетеруудаас онлайнаар санал асуулга авснаас гадна МҮМХ-ны Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөл, Эрдмийн зөвлөл, Бизнес зөвлөлөөс бүрдсэн 25 гишүүн, хөндлөнгийн 25 экспертийн саналыг үндэслэсэн байна.

Нийт гишүүдийн олонхийн саналаар Голомт банкны улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” болон “Цаасгүй банк” аяны хамрах цар хүрээ, иргэд харилцагчдын зүгээс хүлээсэн талархал, хүртэх өгөөж, үр дүн зэргийг нь харгалзан “ОНЫ ШИЛДЭГ МАРКЕТИНГИЙН КАМПАНИТ АЖИЛ”-аар шалгаруулсан байна.