“МАНДАЛ ЖЕНЕРАЛ ДААТГАЛ” КОМПАНИ ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРААРАА МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЛЭЭ
Буцах
2015-09-01

Мандал Женерал Даатгал ХХК салбартаа анх удаа 36 тэрбум төгрөгийн даатгалын чадавхтай болсноор томоохон үнэлгээ бүхий даатгалын гэрээг бие даан хийх боломжтой боллоо.

Мандал даатгал нь дээрх чадавхыг олон улсын нэр хүндтэй Qatar Re тэргүүтэй давхар даатгалын 5 компаниудтай гэрээ байгуулсны үндсэн дээр олж авчээ. Ингэснээр Мандал Женерал Даатгал компани Монгол улсын даатгалын салбарт эрсдэл даах чадвараараа тэргүүлж эхэллээ.  

Мандал Женерал Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Идэр : 

“Дотоодын даатгалын компаниудын өөрийн хөрөнгийн хэмжээ бага байдаг учраас эрсдэл даах чадавх нь тэр хэмжээгээр доогуур байдаг. Иймээс өндөр үнэлгээтэй даатгалын гэрээг гадаадын даатгалын зах зээлд  давхар даатгуулах шаардлагатай болдог. Гэвч олон улсын даатгалын зах зээл дээр Монголын даатгалын компаниуд эрсдэлээ байршуулахад хүндрэлтэй буюу хүссэн нөхцөлөөр давхар даатгах боломж бололцоо тэр бүр гараад байдаггүй. 

Тэгвэл Мандал Женерал Даатгал компани Qatar Re тэргүүтэй давхар даатгалын 5 компаниудтай гэрээ байгуулсны үндсэн дотооддоо нэг бүр нь 36 тэрбум төгрөг хүртэл үнэлгээ бүхий хөрөнгө болон барилга угсралтын даатгалыг бие даан хийх боломжтой боллоо. 

Монголын даатгалын зах зээлд үгүйлэгдэж байсан их хэмжээний даатгалын чадавхыг манай компани олж авсандаа сэтгэл хангалуун байна” гэв.

Мандал Женерал Даатгал нь салбартаа өөрийн хөрөнгөөрөө тэргүүлдэг, хурдтай өсч яваа залуу компани бөгөөд үүнийг компанийн санхүүгийн голлох үзүүлэлтүүдээс харж болох юм.