ГОЛОМТ ФАЙНЭНШИЛ ГРУПП - САЙХАН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

Голомт Файнэншил Групп нь салбартаа тэргүүлэгч болох  Голомт банк, Голомт Капитал, болон Мандал даатгал компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 1900 гаруй ажилтантай Монголын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч санхүүгийн нэгдэл компани юм.

Монголын ард түмний дээдлэн бэлэгшээж явдаг, айл гэрийн ноён нуруу, хийморь заяаг төлөөлдөг эрхэм зүйл бол Голомт. Тийм ч учраас бид Монгол улсынхаа санхүү эдийн засгийн салбарт дэлхийн түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санал санаачлагыг нэвтрүүлж эх орныхоо хөгжил дэвшлийн ГОЛОМТ нь  байх эрхэм зорилтын төлөө ажиллаж байна.

Бид дотоодын болон олон улсын зах зээлд үндэстэн дамнасан корпорациуд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон ард иргэдэд шалгарсан цогц санхүүгийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажилладаг.

 

ТАТАЖ АВАХ


ГРУППИЙН 2015 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
БИДНИЙГ ТООГООР ИЛЭРХИЙЛЭХЭД...