Д.БАЯСГАЛАН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Ноён Д.Баясгалан нь Голомт Файнэншил Групп ХХК-н ТУЗ-ын даргаар 2014 оноос хойш ажиллаж буй бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагч, 100% хувийн эзэмшигч юм.Бизнесийн салбарт анх Голомт банкийг үүсгэн байгуулан орж ирсэн тэрээр өдгөө бизнесийн олон салбарт өндөр амжилт, үр өгөөж бүхий бизнесүүдийг бий болгон удирдаж яваа Монгол улсын тэргүүлэх бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэрээр Финлянд улсаас Монгол улсад суух Өргөмжит Консул, Олон улсын Оюутны Спортын хорооны Ерөнхий санхүүч болон Монголын Оюутны Спортын хорооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт албан тушаалуудыг эрхэлдэг.

О.ГАНЖОЛОО
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

О.Ганжолоо нь 2015 оноос Голомт Файнэншил Групп ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр, 2016 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Банк санхүү, нягтлан бодох болон эрсдлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн PwC зэрэг дэлхийн томоохон компанид ажиллаж байсан туршлагатай чадварлаг удирдагч юм. Тэрээр Бодь Интернэйшнл ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал, Голомт банк болон Мандал Даатгал ХХК-уудын Аудитын хорооны даргаар тус тус ажиллаж байсан