БИДНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Голомт Файнэншил Групп нь Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы “Global Growth Companies” буюу “Дэлхийн Хурдацтай Хөгжиж Буй Компаниуд” байгууллагын гишүүн бөгөөд гишүүнчлэлийнхээ хүрээнд дэлхийн эдийн засагт болон өөрийн улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтөд эерэгээр нөлөөлөх, бизнесийн болоод нийгмийн хариуцлагын хүрээнд тулгамдаад буй асуудлуудын шийдвэр, шийдлийг олохын тулд тууштай ажиллаж байна.

Бид бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагаараа дамжуулан нийгэмд хамгийн их хүртээмжтэй, үр дүн хүргэж чадах залуу үе, үндэсний өв соёл уламлал, болон хүрээлэн буй байгаль орчны чиглэлүүдэд хувь нэмэр оруулан ажиллахаас гадна улс эх орныхоо хөгжил дэвшилд түлхэц болохуйц,  санал, санаачлагууд болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж ажилладаг.

 

Бидний хийж хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын ажлууд