ЗАСАГЛАЛЫН КОДЕКС

Голомт Файнэншил Групп ХХК-ний Төлөөлөн Удирдах Зөвлөл нь олон улсын жишиг стандартад нийцсэн, Монгол улсын бизнесийн салбарт үлгэр жишээ болохуйц Компанийн засаглалын кодексийг Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан Компанийн засаглалын кодекс зэрэг зохицуулалтуудыг мөрдлөг болгон батлан гаргасан ба Компаний дотоод дүрэм болон бусад холбогдох үйл ажиллагааны журмууд нь энэхүү кодексийн үндсэн суурь бичиг юм.

Засаглалын кодексийн гол зорилго нь компаний засаглалд оролцогч бүх талуудын хууль ёсны эрх ашгийг дээдлэх зарчимд суурилсан урт хугацааны тогтвортой хөгжил болон ашигт байдлын харьцааг хамгийн сайн хангахад оршсон ба ил тод байдал, нийгмийн хариуцлага, хууль тогтоомж болон ёс зүйн хэм хэмжээг дээдлэх зарчимд суурилсан хариуцлагатай удирдага, гүйцэтгэл, хяналтын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэнэ.

Энэхүү Засаглалын кодексийг Голомт Файнэншил Групп болон түүний охин компани, тэдгээрийн бүх ажилтан, албан тушаалтнууд өдөр тутмын ажилдаа баримтлан ёс зүйн болон мэргэжлийн хэм хэмжээний өндөр хариуцлагатай ажилладаг.

 

ТАТАЖ АВАХ


Голомт Файнэншил Группийн Засаглалын Кодекс

Голомт Файнэншил Группийн Ёс Зүйн Кодекс