ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР 12 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА
Буцах
2015-04-23

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжилдөг уламжлалтай. Арван дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үеэр Голомт банк  Монгол Улсын ТОП-Банк гэсэн өргөмжлөлийг 12 дахь удаагаа хүртээд байна.
 
Өмнөх жилүүдэд энэхүү шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан бол энэ жилээс Сангийн яам, СЗХ, ҮСХ, МХЕГ, ТЕГ, ЭДЕГ, ГЕГ зэрэг байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулан тодруулжээ.
 
Эдүгээ Монгол Улс гурван сая иргэн, 95 мянган аж ахуйн нэгж, 400 мянган малчин өрх, 50 мянган тариаланч нараас бүрдэж байгаа. Үүний дотроос ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалт 2014 онд 17 их наяд төгрөг байсан нь  манай улсын ДНБ-ний 70-80 хувь юм.
 
Хэдийгээр өнгөрсөн жил зарим компанийн ашиг хасахтай гарсан ч ТОП-100 аж ахуйн нэгж улсад 2.5 их наяд төгрөгийн татвар төлж, улсын сангийн 30 хувийг бүрдүүлсэн байна. ТОП-100 аж ахуйн нэгжид  50 мянган иргэн ажиллаж байгаа юм.
  
Энэ бүх амжилт нь 20 жилийн турш бидэнтэй итгэл сэтгэлээрээ нэг байсан харилцагч та бүхний чин сэтгэлийн илэрхийлэл билээ. Эрхэм харилцагч танд баярлалаа.