ГОЛОМТ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ө.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО
Буцах
2015-01-07

Ө.Ганзориг нь Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Улаанбаатар Хотын Банк, Тэнгэр Даатгал, Мандал даатгал зэрэг байгууллагуудад удирдах ажил хийж байсан туршлагатай. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга, Санхүүгийн Зохицуулах Хорооны хөрөнгийн захын бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зах зээлийн холбооны үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, Монголын Бизнесийн Зөвлөлийн (BCM) удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
 
Ө.Ганзориг нь эрсдэлийн удирдлага, арилжаа, банк, даатгал, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн,  Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дилерийн сертификатыг эзэмшдэг бөгөөд Маастрихтын Менежментийн Сургуулийн Санхүүгийн Менежментийн зэрэгтэй юм.