ГОЛОМТ БАНК “КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОНЫ ОНЦЛОХ ENTREPRENEUR”-ЭЭР ШАЛГАРЛАА
Буцах
2015-01-07

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2014” ёслолын ажиллагаа  18 дахь жилдээ зохион байгуулагдаж, Голомт банк “КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОНЫ ОНЦЛОХ ENTREPRENEUR”-ээр шалгарлаа.
 
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 2014 онд санхүүгийн тогтвортой өсөлтөө хадгалж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгасан төдийгүй компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн “Банкны засаглалын кодекс”-ыг батлан, бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэ шатанд гарган ажилласан зэрэг ололт амжилтыг  үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
 
Голомт банк нь 2014 онд дэлхийд төлбөрийн картын системээр тэргүүлэгч“American Express”байгууллагатай хамтран “AMERICAN EXPRESS®GOLD CARD”-ыг зах зээлд гаргаж, банкны үндсэн бүртгэлийн “ФИНАКЛ” системийг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн,  Кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх эрхийг арилжааны банкуудаас анх удаа авсан зэрэг олон ажлыг хийж гүйцэтгээд байна.
 
Голомт банк  улс орны эдийн засаг, хөгжлийг түүчээлэгч гол хүчний хувьд, Чингис бондын 180 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн 5 салбарын 140 орчим төсөлд  олгосноор, уг салбаруудын үйлдвэрлэлийн хүчин чадал 50-аас 250 хувийн өсөлт гаргах боломж бүрдээд байна. Мөн улсын хэмжээнд орон сууцны санхүүжилтийн 30 орчим хувийг дангаар гүйцэтгэж, 2014 онд 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 7 мянга орчим өрхөд олгожээ.  
 
2014 онд Голомт банкны зүгээс хийж хэрэгжүүлсэн эдгээр ажлууд болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үндэслэн “THE BANKER” “GLOBAL FINANCE” зэрэг сэтгүүлээс Монгол улсын “ШИЛДЭГ БАНК”, “ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК, “ШИЛДЭГ ИРГЭДИЙН БАНК”-аар тодруулсан юм.
 
Энэ бүх хүндлэл нь эрхэм харилцагч таны бидэнд хүлээлгэсэн өндөр итгэл, чин сэтгэлийн үр шим тул Голомт банкны хамт олны зүгээс гүн талархал илэрхийлэхийн ялдамд, айлсан ирж буй 2015 ондоо ажил үйлс тань  өөдлөн дэвжиж, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе!