“ГОЛОМТ КАПИТАЛ” XXК МОНГОЛД АНХ УДАА ИНТЕРНЭТ АРИЛЖААНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Буцах
2014-12-04

2013 оны Монголын Хөрөнгийн Биржийн нийт гүйлгээний 49 хувийг дангаараа гүйцэтгэсэн брокерийн шилдэг компани болох “Голомт Капитал” XXК нь олон улсын стандартад нийцсэн “ИНТЕРНЭТ АРИЛЖААНЫ СИСТЕМ”-ийг Монголд анх удаа нэвтрүүлснээр харилцагчид тив дэлхийн хаанаас  ч хүссэн үедээ үнэт цаасны арилжаанд интернетээр шууд оролцох боломжтой боллоо.
 
Ингэснээр эх орондоо төдийгүй гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууд тэгш эрхтэйгээр Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд оролцох бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад  ч энэ эрх нээлттэй юм.
 
Өмнө нь харилцагчид брокер дилерийн компанид заавал өөрийн биеэр очиж үйлчилгээ авдаг байсан бол “Голомт Капитал” XXК-ийн нэвтрүүлж буй “ИНТЕРНЭТ АРИЛЖААНЫ СИСТЕМ”-ээ ашиглан хувьцаа худалдан авах, өөрийн эзэмшдэг хувьцаа, банкинд нээлгэсэн дансны үлдэгдлээ хянаж болно.

Түүнчлэн зөвхөн брокер диллерүүдэд л нээлттэй байсан Монголын Хөрөнгийн Биржид арилжаалагдаж буй хувьцааг авах болон зарах багцын мэдээлэл, өөрийн сонирхож буй  хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна
•    Хөрөнгө оруулалтын багцын болон үнэт цаасны арилжааны явцын хяналт
•    Нөхцөлт захиалгын төрөл
•    Өгөөжийн тооцоолол
•    Үнэт цаасны арилжааны цаг тутмын мэдээлэл
•    Клиринг дансандаа хяналт тавих зэрэг өмнө нь олон шат дамжин төлбөр төлж хамрагддаг байсан үйлчилгээгээ огтхон ч             чирэгдэлгүйгээр авах боломжтой юм.
 
Хамгийн гол нь та “ИНТЕРНЭТ АРИЛЖААНЫ СИСТЕМ” -ийг ашигласнаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй хувьцааны ханшийн мэдээллийг нэг ч хормын зөрүүгүй авах тул хувьцаа худалдан авах, зарах зэрэг шийдвэрээ тухайн мөчид нь гаргаж, сонголтоо хийж болно. Ийнхүү Монголын брокерийн шилдэг компанийн нэг “Голомт Капитал” XXК нь  цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэгч харилцагчиддаа  давуу талыг авчрах олон боломжийг нээгээд байна.